← SAS3 Trading

SAS3 компаний түүх.

SAS3 компани нь 22 жилийн өмнө 1996 онд Ноён Виирашингхэ үндэслэн байгуулсан юм. Шриланкийн бизнесмен өөрийн доод давхрагын гарал үүсэлийг үл ойшоон агуу их мөрөөдөлдөө хөтлөгдөн Япон улсын Тээврийн Хэрэгслэлийн Экспортын Зах Зээл дахь нүдээ олсон бизнесийн санаагаа хэрэгжүүлэхийн тулд амьдралдаа хийж болох хамгийн том эрсдэлт алхамыг хийжээ. Тэрээр тууштай шийдэмгий байдалдаа хөтлөгдөн, итгэлгүй зүрх сэтгэлийг ардаа орхин итгэл найдвар, залбирлаа өвөртлөн өөрөө үл мэдэх харийн нутагруу мэддэг чаддаг бүхнээ орхин зорьсон юм.
Ийнхүү SAS3 компани нь нэг хүний бүрэлдэхүүнтэйгээр даруухан байдлаас бизнесийн гараага эхлүүлж, зөвхөн экспортын зах зээлд асар их амжилт олоод зогсохгүй, олон жилийн хугацаанд дэлхий даяар холбоо тогтоосон олон зуун үйлчлүүлэгчдтэйгээ харилцааны дээд түвшинг баримтлан, итгэл найдварыг алдалгүй амжилттай үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байгаа билээ.
Өдгөө манай компаний үйл ажиллагаа өргөжсөөр Япон, Шри Ланка, Пакистан, Кени, АНУ, Их Британи, Тайланд, Австрали, Монгол зэрэг дэлхийн 30 гаруй улсуудад зах зээлээ өргөжүүлсээр төлөөлөгчийн газраа байгуулаад байгаа билээ.
SAS3 Компани нь Япон Улс Дахь Тээврийн Хэрэгслэлийн Экспортын Зах зээлд эцгээс хүүд өвлөгдөж ирсэн цорын ганц компани юм. Үүгээрээ SAS3 нь Дэлхий даяарх мянга мянган үйлчлүүлэгчдийнхээ итгэл найдварыг алдалгүй удаан хугацаанд оршин тогтнохын баталгаа болсоор найдвартай түнш, итгэлт нийлүүлэгч болсон билээ.
SAS3 компаний эрхэм зорилго нь үйлчлүүлэгчидтэйгээ үнэ цэнэтэй харилцаа холбоог эрхэмлэн, нягт уялдаатай утга төгөлдөр харилцаа холбоо бий болгох нь бизнесийн хамгийн чухал хүчин зүйл юм. Энэхүү томъёо нь 22 жилийн турш SAS3 компаний гайхамшигтай өсөлтийг өдөөх хүчин зүйл болсон бөгөөд ирээдүйд ч үргэлжлэх болно гэдэгт итгэлтэй байна.

САС Авто Хурд

Байрлал
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Sunrise town, Смарт оффис 7 давхар 703 тоот
Компани
Бүртгэлийн дугаар
Утас
7707-3080
гар утас
9499-3490
Ажлын цаг
09:00 - 18:00

Member Of